Бидний тухай

Бидний тухай

Манай байгууллага туршлага дээрээ үндэслэн Чех улсад суралцахаар сонирхож буй Монгол залуучуудад туслан, Чех улсын их дээд болон мэргэжлийн сургуулиудад элсэн суралцахад шаардагдах хэлийг зааж, сонирхсон сургуультай нь холбоо тогтоон элсэлтийн шалгалтанд ирэх мэргэжлийн хичээлийг нь оруулж өгөх бүтэн жилийн сургалтыг Монгол багштай эхлүүлэх гэж байна.

Монгол - Чехийн харилцаа их олон жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Чех- Монголын соёлын харилцаа тэр дундаа сургууль, боловсролын харилцаа идэвхи багатай болсон. Үүний гол шалтгаан нь Чехийн их, дээд сургуулиудад элсэлтийн шалгалтын журмыг өөрчилж бүх нийтээр ижилхэн түвшин тогтоох шалгалт авч эхэлсэнтэй холбоотой болов уу. SCIO төрлийн бүх нийтийн шалгалт нь Чехүүддээ ч их хэцүүд тооцогддог. Монголд социализмын үед Орос хэлгүй хүн бараг байдаггүй байсан учраас Чех хэл сурахад арай дөхөм байсан одоо харин шинэ үеийнхэн англи хэлээр дагнадаг болсон учраас Славян хэл сурахад нилээд ярвигтай болсон. Тиймээс манай байгууллага Карлын Их Сургуулийн Философийн факультетын Хэл шинжлэлийн ухааны Монгол судлалын танхимтай хамтран залуус та бүхнийг коллеж болон их сургуулиудад бэлтгэхэд бэлэн боллоо.

Nahoru