2019/2020 хичээлийн жил 9-н сарын 2-ноос 6-н сарын 26-ны хооронд явагдана

2019/2020 хичээлийн жил 9-н сарын 2-ноос 6-н сарын 26-ны хооронд явагдана.

Чех улсад их дээд сургуулиуд үнэгүй байдаг. Англи хэл дээр суралцагсдад харин үнэ төлбөртэй байдаг. Манай 2 семестр үргэлжилэх хэлний бэлтгэлд хамрагдаж ямарч мэргэжилээр Чех улсын их дээд сургуулиудад конкурс өгч болно. Манай хэлний бэлтгэл залуучуудад зориулан бүтэн жил чех хэлийг анхан шатнаас эхлэн B1 түвшин хүртэл заан, чехээр уншсанаа ойлгож, хүний яриаг ойлгох чадвартай болгож CERF буюу Хэлний мэдлэгийн Европ стандартаар уншиж бичдэг болно. Энэ түвшин нь чехийн улсын сургуулиудад хүрэлцэхүйц түвшинд тооцогддог. Эхний 14 хоногт түргэвчилсэн анхан шатны ерөнхий чех хэл дагнан орох ба хичээл өглөө 9:30-с эхлэн 12:30 хүртэл үргэлжилнэ. 14 хоног чех хэлний анхан шатны мэдлэгтэй болсны дараа мэргэжлийн дагуу хуваагдаж хэл, мэргэжлийн хичээлүүд болон терминологи ( мэргэжлийн хэллэг) орно. Мэргэжлийн хичээл орж эхлэх үед үдээс өмнө чех хэл ороод үдээс хойш чех мэргэжилтэнгүүд ирж мэргэжлийн хичээл заана. Мэргэжлийн хичээл болон чех хэлний хичээл орж эхлэх үед өдрийн 6-н цагаар хичээл орно. Их дээд сургуулиудад суралцахад 1 жил бага санагдвал бид үргэлжлүүлэн суралцуулж болно. Хэлний бэлтгэл 18-25 насныхан болон 26-35 насныхан гэсэн 2 ангилалтай байна.

*Чех хэлний бүтэн жилийн хэлний бэлтгэл 2019/2020*
2019 оны 9-р сарын 2-ноос 2020 оны 6-р сарын 26 хүртэл

1-р семестр
2019.9.2 - 2019.12.20
Даваа - Баасан
9:30 - 12:30
Өдөрт - 4*45 минутаар

2-р семестр
2020.1.6 - 2020.06.26

Даваа - Баасан
9:30 - 12:30
Өдөрт - 4*45 минутаар

Жич : мэргэжлийн хичээлүүд ангиудад хуваагдснаар хуваарь гаргах болно.

Бүтэн жилийн төлбөр : 100.000 корун ( ойролцоогоор 11.000.000 төгрөг - ханшнаас хамаарч өөрчлөгдөнө.)

Анкет - 2019/2020 оны хичээлийн жилийн хэлний бэлтгэлийн бүртгэлийн анкет

Sečtěte a zaokrouhlete (49.7 + 40.0) *

Nahoru