Чех улсын боловсролын систем

Чехийн боловсрол бүх шатандаа үнэ төлбөргүй явагддаг. Гэхдээ зөвхөн улсын сургуулиуд үнэгүй ба хувийн сургууль болон англи хэл дээр боловсрол олгох програмууд үнэ төлбөртэй байдаг. Боловсролын хууль тухайн муж, дүүрэгт хамаарагдах оршин суух хаягаар хүүхдийг хичээлийн жил эхлэх үед ( 8-р сарын 31 гэхэд) 3 нас хүрсэн бол цэцэрлэгийн орон тоогоор хангаж хамруулдаг. Чех улсын хуулийн дагуу 5-н нас хүрсэн хүүхэд заавал цэцэрлэгт орох ёстой байдаг. 5 хүрээд ганц жил цэцэрлэгт ( бэлтгэл ангич гэж нэрлэдэг ) яваад 6-н настай бага сургуульд орно. 11-н нас хүрээд дунд сургуульд орно. Хүсэл сонирхлынхоо дагуу дунд сургуулиа гимнази, хөгжим бүжгийн дунд сургууль, мэргэжлийн техникум гэсэн 3-н сонголтоос сонгон аль нэгээр нь үргэлжилүүлэн сурна. 18,19-н нас хүрээд улсын шалгалт өгөн аттестат авч их сургууль коллежид орох эрхтэй болно. Их сургуулиуд мэргэжлээсээ шалтгаалан баклавар зэрэг олгох боловсрол эсвэл шууд 5-н жилийн магистр олгох програмд элсүүлнэ. 24,25-н наснаас докторын зэрэгт сурч болно. Ерөнхийдөө Чех улсын боловсролын систем насанд баригддаггүй, хүүхдийн чадамж чадвар дээр тулгуурлан түвшин ахиулдаг тийм ч учираас ихэнх сургуулиуд насан туршийн боловсролын програмтай байдаг.

Чех улсын боловсролын системийн схем

 

Их сургуулиуд болон техникумд эзэмших боломжтой мэргэжлүүд

  • Техникийн мэргэжил
  • Эдийн засгийн мэргэжил
  • Хүмүүнлэгийн ухааны, урлагын болон архитекторын мэргэжил
  • Байгалийн ухаан, анагаах ухааны мэргэжил
  • Техникум - мужаан, гагнуурчин, сантехникч, мэргэжлийн худалдагч/склад хариуцсан мэргэжилтэн, дэлгүүрийн менежер, зочид буудлын менежер, мэргэжлийн тогооч, зөөгч, гадаад худалдааны мэргэжилтэн, үсчин, нисгэгч, дархан гэх мэт.

Чехийн шилдэг сургуулиудаас :

  1. Карлын их сургууль - Чех улсын хамгийн анхны их сургууль. Нийт 17-н факультеттэй. Нийгмийн, түүхийн, хүмүүнлэгийн, анагаахын чиглэлтэй факультетууд байдаг. Европын соёл бол яалт ч үгүй Христос шашинтай холбоотой учраас анхдагч факультетуудын нэг нь Шашины онолын сургууль. Энд европын түүх соёлыг шашинтай холбож судалдаг. Дараачийн хамгийн нэр хүндтэй факультет бол хуулийн факультет. Хууль сурхад баклавр зэрэг олгодоггүй шууд магистрт орно гэсэн үг. 5-н жилийн сургалттай. Босго оноо маш өндөр. Энэ сургуулийг төгссөн хүн бүх насаараа хоолоо олох мэргэжилтэй болно гэсэн утгаар Чехүүд өөрсдөө ч хоорондоо өрсөлдөж орцгоодог. Анагаахын факультет 3 байдаг. 1-р факультет бол шүдний эмчийн мэргэжил, эх барих эмчийн туслах эмч мэргэжил, ерөнхий эмч гэсэн мэргэжлээр төгсөгдөг. 2-р анагаахын факультет бол хүүхдийн эмч бэлддэг, физик эмчилгээний эмчээр төгсгөдөг сургууль. 3-р факультет бол ерөнхий анагаах ухаанаа 6-н жилээр заагаад дотроо нарийн эмчийн мэргэжилээ сонгоод явчихдаг. Анагаахын факультетүүд ихэвчилэн том эмнэлэгийн хашаанд байрладаг, эмнэлэгтэй шууд холбоотой ажилладаг.
    Дараачийн том факультет бол Философийн факультет. Энд түүх, хэл, соёл, философи, орчуулагч мэргэжил олгодог сургууль. Энд Монгол судлал хүртэл байдаг.
    Байгалийн ухааны факультет - газарзүй, хими, биоинформатик, хүн ам судлал, биохими, биологи, геологи, микробиологи, зоологи гэх мэт мэргэжил олгоно.
    Багш мэргжил олгох факультет - сургуулийн менежмент, бага, дунд сургуулийн бүх хичээлүүдийн багш ( математикийн багш, хэлний багш, биологи, хими, физикийн багш гэх мэт).
    Нийгмийн ухааны факультет - улс төр судлал, олон улсын харилцаа, социологи, сэтгүүл зүй гэх мэт мэргэжлээр сурч болно.
    Мат-физикийн факультет - математик, физик, информатик, software, компьютер графикийн анги гэх мэт.
    Биеийн тамирийн факультет - дасгалжуулагч, фитнессийн багш, биеийн тамирийн менежмент, биеийн тамирийн багш мэргэжил эзэмшүүлнэ.
    Хүмүүнлэгийн ухааны факультет - орчин үеийн Европын түүх, антропологи, социологийн түүх, жендер судлал, ардын аман түүх судлал гэх мэт.
    Энэ бүх мэргэжлийг чех хэл сурчихад үнэгүй сурах боломжтой.
  2. Чехийн техникийн их сургууль (www.cvut.cz)
    Нийт 8-н факультеттэй/сургуультай.
    1. Барилгын факультет - хамгийн шинэлэг сүүлийн үеийн тэргүүлэх технологийг барилгатай хослуулж нанотехнологийг барилгын салбарт нэвтрүүлэх туршилт хийж, устай холбоотой барилга байгууламжийн туршилтын төвтэй - усан цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламж, бохирын шугам сүлжээ гээд салбарт тэргүүлж яваа сургууль. Сурах боломжтой мэргэжилүүд нь барилгын инженер - эхний 2 жил ерөнхий онол ороод сүүлийн 1 жил нарийн мэргэжилээ - зам харилцаа, барилга болон замын инженер, шугам сүлжээ, ус цэвэршүүлэх байгууламжийн инженер, бөйгаль орчин хамгаалах инженерчлэл, барилгын менежмент, барилга барилтын зураг, явц, баригдсаны дараах үйл ажиллагаа хэвийн явагдахыг хангах инженер, барилгын галын аюулгүй байдлыг хангасан инженер, барилгын материалын инженерчлэл, архитектор болон барилга, барилга, геодези болон газрын зураг-картографын инженер гэх мэт мэргэжилээс сонгох боломжтой.
    2. Механик инженерийн сургууль - техникийн загварчилал, цахилгаан эрчим хүчний техникч, нисгэгч, агаарын тээвэр, онгоцны инженер, цөмийн энергийн машин, техник, ухаалаг барилга гэх мэт мэргэжил эзэмших боломжтой.
    3. Электротехникийн факультет - энэ сургуульд орсноор электротехник, информатикийг хослон цахилгаан, эрчим хүч, харилцаа холбооны төхөөрөмж, кибернетик, хэмжил зүй, автоматчлал, робот, эдийн засгийн менежмент гэх мэт мэргэжил эзэмших боломжтой. Конкурс математикаар авна.
    4. Цөмийн физикийн факультет - энд математикийн инженер, материал судлал, лазеран төхөөрөмж зохион бүтээх анги, физикийн информатик, цөмийн физикийн инженер, радио долгионы төхөөрөмж зохион бүтээх гэх мэт мэргэжилээр сургаж бөклавр эзэмшүүлдэг. Энэ факультетийн ихэнх ангиуд конкурсгүй элсүүлдэг.
    5. Архитекторын сургууль - архитеторч, хот төлөвлөлт, барилгын дизайн, гадна тохижилт гэх мэт мэргэжилүүд эзэмших боломжтой. Конкурс барилгын зураг, орон зайд төсөөлөх чадвар шалгаж ерөнхий мэдлэг гуравдагч шалгалт зохион байгуулдаг SCIO байгууллагын шалгалтын оноогоор жагсааж тэнцүүлнэ. Шаардлагатай гэж үзвэр сургууль нь ярилцлаганд урьж өөрийн гэртээ зурсан зургуудтай нь танилцаж ярилцана.
    6. Зам тээврийн сургууль - Энд зам харилцаа, холбоотой бүх мэргэжилүүдийг эзэмших боломжтой. Жишээ нь : зам тээврийн сүлжээ болон технологи, ухаалаг зам тээврийн зохицуулалт, агаарын тээвэр, ложистик болон зам тээврийн зохицуулалт, мэргэжлийн нисгэгч, онгоцны засварчин гэх мэт.
    7. Био-анагаахын инженерийн сургууль - анагаах ухаанд техник технологи хэрхэн нэвтрүүлэх зэргийг сурах боломжтой. Мэргэжилүүд нь био-анагаахын техникч, харааны хэмжил зүй - оптик, био-анагаахын информатик, анагаах ухааны информатик болон кибенетик, радио долгионоор ажиллах туслах машин, түргэн тусламжийн ажилтан гэх мэт.
    8. IT-н сургууль - информатикийн бүх хүрээг хамардаг сургууль, сүүлийн үеийн Европ тэргүүлэгч судалгаа, шинжилгээний ажилд идэвхитэй оролцож мэдээллээс хоцроохгүй сургана. Эзэмших боломжтой мэргэжил : Мэдээллийн технологи болон түүний аюулгүй байдал, Мэдээллийн систем болон түүний менежмент, Компьютерийн инженер, Мэдээллийн онол зүй, Веб болон софтверийн инженер - компьютер график, software, хиймэл оюун ухаан гэх мэт. Залуу үе маань энэ глобалчлалын эрин үед төр засгаа хараад суулгүй өөрсдөө боломжоо эрэн хайж, эзэмшисэн мэдлэг, мэргэжилтэй болж бусдын гараар өөрийн хувь заяаг шийдүүлэхгүй ирээдүйдээ хөрөнгө оруулцгаах хэрэгтэй. Чех хэл 1 жил сураад дараа нь энэ бүх мэргэжилээс сонгоод үнэгүй сураад Монголдоо буцаж очиж Дэлхийн жишигт дэд бүтэц, инженерчлэлийг аваачицгаая!
Nahoru